Монголын ББСБ-ын салбарын түүчээлэгч Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгчөөр 9 жил ажилласан, салбарын шилдэг БИД ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга А.Алтансүхийн бичил санхүүгийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хийж бүтээснийг нь өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
БИД ББСБ-ын үүсгэн байгуулагдсаны 17 жилийн ойн баярын өдөр шагнагдаж байгаа нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо.
А.Алтансүх Ерөнхийлөгчдөө төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгасанд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО