• Home
  • Гишүүнээр элсэхийн давуу талууд

Гишүүнээр элсэхийн давуу талууд

ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЭЭР ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ЭДЭЛНЭ.
  • Холбооны бүх гишүүдийн хуралд оролцож, санал бодлоо илэрхийлэх, Тэргүүлэгч болон Удирдах зөвлөлийг сонгох, сонгогдох
  • Холбооноос зохион байгуулж буй сургалтуудад 30-50% хүртэл үнийн хөнгөлөлт
  • Гишүүн ББСБ-уудын үйл ажиллагааг олон нийтэд эергээр таниулах нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаанд оролцож нэр хүндээ өсгөх
  • СЗХ-ны зохицуулалт үйлчилгээний хөлснөөс жил бүр 10% хүртэл хөнгөлөлт
  • Холбоотой хамтран ажилладаг программ хангамжийн компаниудын системийн төрлөөс хамааруулан программ хангамжийн шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухай бүрт нь хийлгэх
  • Салбарын стратеги бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллаж санал бодлоо тусгах
  • Санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангагдах
  • Бусад боломжууд /”Алтан Од” оны шилдэг шалгаруулах арга хэмжээ, Аялал, Спорт уралдаан тэмцээн/ оролцох боломжуудтай.
  • Байгууллагын лого мэдээ мэдээллүүд Холбооны вэб сайт дээр байрших боломжтой.
ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ЗААВАР:
  • Холбооны дүрэм болон гишүүний ёс зүйн дүрэмтэй танилцах
  • Гишүүнээр элсэх хүсэлтийг бичгээр илгээх.
  • Анкет онлайнаар эсвэл файлаар татаж илгээх
  • Гишүүнчлэлийн гэрээ байгуулна.
  • Гишүүний хураамж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ББСБ /600.000/ Хөдөө орон нутагт /300.000/ төгрөгийг Холбооны данс болох Худалдаа хөгжлийн банкны /499053088/ шилжүүлэх
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
  • Гишүүнээр элсэх хүсэлт
  • Гишүүнчлэлийн анкет, гэрээ
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Төлбөр төлсөн баримт
  • Байгууллагын лого / фонгүй, png файл /