• Home
  • Нийгэмд чиглэсэн арга хэмжээ

Нийгэмд чиглэсэн арга хэмжээ

“НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА”
Гишүүн ББСБ-уудын үйл ажиллагааг олон нийтэд эергээр таниулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Холбоо нь нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.  2019 онд “1000 цүнх” хандивын аян, Цусаа бэлэглэх “Амьдрал бэлэглэе” аян, “Бяцхан санхүүч миний хуримтлал” бүтээлийн уралдаан зэргийг зохион байгуулсан.

                Банк бус санхүүгийн байгууллагын ажилтанууд цусаа               бэлэглэх“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдлээ.

Монголын ББСБ-уудын Холбооноос Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “ББСБ-уудын дунд цусаа бэлэглэх сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулсан. Аянд нийтдээ 20 ББСБ-ын 260 ажилтан хамрагдаж, 350 нэгж цус цуглуулснаар, 500 хүнийг эмчлэх, тэдэнд амьдрал бэлэглэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Хандивын аян 4 дэх жилдээ зохион байгуулсан ба 38 ББСБ нэгдэн оролцож 1014 хүүхдэд цүнх хандивласан.

Гишүүн ББСБ-уудын ажиллагсад, харилцагчдын хүүхдүүдийн дунд 4 дэх жилдээ “Миний мөрөөдөл” сэдвээр явагдсан гар зургийн уралдаанд, 100 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлж амжилттай зохион байгуулсан.

Get 30% off your first purchase

X