Алтан од
МББСБ Холбооноос гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд таниулах, сурталчилах, Холбооны гишүүн шилдэг ББСБ болон ажилтныг сонгон шалгаруулах, СЗХ-ны шагналд тодорхойлон жил бүр “Алтан од” хэмээх нэр хүндтэй цэнгүүнийг зохион байгуулдаг билээ.
Одоо 2020 онд нэр дэвшүүлээрэй!
Нэр дэвшигчийн мэдээлэл
2020 ОНЫ ШИЛДЭГЭЭР ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАРСАН
Инвескор ББСБ нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “хариуцлагатай дэмжигч” байх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан. Одоогоор Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр 16 салбар. Эрдэнэт хотод 1 салбар, Япон болон Киргиз улсуудад салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
“Инвескор Хэтэвч” ББСБ нь 2019 онд Инвескор санхүүгийн байгууллагын охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд 2020 оны 1-р улирлаас эхлэн цахим төлбөр тооцоо болон зээлийн үйлчилгээ үзүүлэх Покет аппликейшнийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд харилцагчдынхаа санхүүгийн найдвартай туслах байх зорилготойгоор ажиллаж байна.
“Гялс Кредит” ББСБ нь 2015 оны 5 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос зээлийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, гадаад мөнгөн гуйвуулга болон валют арилжааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт 15 салбар нэгжтэй, Улаанбаатар хотод 5 салбар хурдацтай хөгжиж буй санхүүгийн байгууллага болоод байна.
“Централ капитал” ББСБ нь 2016 оноос зээлийн бүх төрлийн үйлчилгээ, даатгалын зуучлал,Факторинг,Валют арилжаа бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ Luxury King Tower , УБ пропертиз, ICT group , болон Чингис хаан банк , Худалдаа хөгжлийн банк зэрэг шилдэг байгууллагуудтай хамтран амжилттайгаар ажиллаж байна.
Газар Капитал Партнерс ББСБ нь 2004 оны 8 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харилцагчийг халамжлах УХААЛАГ зарчмыг баримтлан ажиллаж байгаа салбартаа тэргүүлэгч , анхдагч ББСБ-ын нэг юм.