Ивээн тэтгэгчдийн аян үргэлжилж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 08:35

Холбооны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулах нийт ББСБ-ууддаа ивээн тэтгэгчээр оролцох боломжийг нээж өглөө. Үүнд ивээн тэтгэгчдийг хандивын хэмжээнээс хамааруулан Ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч, хандивлагчид хэмээн 3 ангилахаар боллоо. Ерөнхий ивээн тэтгэгчид 5 сая төгрөгийн, Ивээн тэтгэгчид 1 сая төгрөгийн, Хандивлагчид бусад бүх төрлийн хандив оруулсан байгууллагуудыг оруулахаар боллоо.

Нэткапитал ББСБ 5 сая төгрөгийн хандив өгч Ерөнхий ивээн тэтгэгчээр, БИД ББСБ, Кредит Монгол ББСБ тус бүр 1 сая төгрөгийн хандив өгч тус бүр ивээн тэтгэгчээр оролцохоор боллоо. Бусад ивээн тэтгэгчид болон хандивлагчдыг нээлттэй орхисон тул ИВЭЭН ТЭТГЭХ ХҮСЭЛТЭЙ ББСБ-УУД ХОЛБОО БАРИНА УУ.

  • Ерөнхий ивээн тэтгэгч: 5 сая төгрөгийн хандив олгосон 1 байгууллага

  • Ивээн тэтгэгчид: 1 саяас дээш төгрөгийн хандив олгосон байгууллагууд

  • Хандивлагчид: Бүх төрлийн хандив, тусламж үзүүлсэн байгууллагууд /Үүнд: сугалааны 10 төрлийн шагналыг байлах, ТВ бичлэг, шторк зэргийг ивээн тэтгэх, холбооны 10 жилийн ойн арга хэмжээнд урлагын тоглолт, хамлаг, дуучид авч ирэх гэх мэт/

Сугалааны хувьд: Үйл ажиллагааны үеэр азтай оролцогчдод өгөх 10 сугалаа явуулах бөгөөд сугалааны 10-н шагналыг ББСБ-уудаар ивээн тэтгүүлэхээр боллоо. /Сугалааны шагналыг ивээн тэтгэх байгууллагууд хүсэлтээ ирүүлнэ үү./

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 12-р сарын 10, Даваа гариг, 08:27
 

Гишүүний хэсэг