МББСБХолбооны 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 1-р сарын 04, Баасан гариг, 04:40

2012 оны 12 сарын 21-ны өдөр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд 44 ББСБ-н төлөөлөгчид, үе үеийн гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, СЗХ-ны дэд дарга, орон тооны гишүүн Г.Хэрлэн, СЗХ-ны БСГ-ын дарга Н.Оюунчимэг, СЗХ-ны гишүүн, Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн, СЗХ-ны төлөөлөгчид, МҮХАҮТ-ын НБТЗГ-ын дарга Ч.Нэргүй, БСХС-н гүйцэтгэх захирал.Баярсайхан, ЖДҮХС-н захирал Баттүвшин, МББСБХолбооны анхны ерөнхийлөгч Б.Батхуяг болон өмнөх үе үеийн удирдлагууд оролцож холбооны үйл ажиллагаа, банк бус санхүүгийн салбарынхаа ололт амжилтын талаар ярилцаж өндөрлөлөө.

10 жилийн ойн арга хэмжээний үеэр Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн, Шуранхай хамтлагын дуучин Үүрийнтуяа, Киви хамтлаг, 3 бүдүүн хамтлаг, Fire хамтлаг, Батамэ хамтлаг зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.
МББСБХолбооны шагналын журмыг үндэслэн 2012 оны 12 сарын 11-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу банк бус санхүүгийн салбарын шилдгүүдээ шалгаруулсныг дуулгахад таатай байна.

 

2012 ОНЫ САЛБАРЫН ШИЛДГҮҮДЭД:

- Монголын банк бус санхүүгийн салбарт ажиллаж буй 205 ББСБ-уудаас 10 орчим ББСБ шилдэг байгууллагын номинацид материалаа ирүүлснээс Улс орны нийгмийн сайн сайхны төлөө шинэ санал санаачлага дэвшүүлж, идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндрөөр биелүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, МББСБХолбооны үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гарган бусдыгаа манлайлан амжилттай ажиллаж буй дараах таван ББСБ-ыг 2012 оны салбарын шилдэг ББСБ-аар тодруулан өргөмжиллөө.

  • Оны шилдгийн шилдэг байгууллагаар - БИД ББСБ /659 оноо/

  • Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар - Монголын санхүүгийн групп ББСБ /566 оноо/

  • Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар - Кредит Монгол ББСБ /509 оноо/

  • Оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар - Очир Ундраа ОМЗ ББСБ /551 оноо/

  • Монголын банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарын хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган, онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлж Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны “Оны онцлох” байгууллагаар АБТС ББСБ-г өргөмжлөн шагналаа.

 

- 2012 оны ОНЦЛОХ ХҮН-ээр: Монголын банк бус санхүүгийн салбарын үйл хэргийг байнга дэмжиж, өөрийн мэдлэг оюун, ур чадвараа харамгүй зориулан, удирдан чиглүүлж, салбарын нэр хүндийг өсгөн бичил санхүүгийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын банк бус санхүүгийн салбарыг бэхжүүлэн хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан зэргийг үнэлж УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.ДЭМБЭРЭЛ-г Монголын банк бус санхүүгийн салбарын “ОНЫ ОНЦЛОХ ХҮН” -ээр өргөмжлөн, шагналаа.

- Монголын банк бус санхүүгийн салбарт ажиллаж буй 1,137 ажилчидаас 20 орчим ББСБ-н 40 гаруй ажилтны ажил байдлын тодорхойлолт ирснээс МББСБХолбооны шагналын журмыг үндэслэн банк бус санхүүгийн салбарт тогтвор суурьшилтай, идэвхи зүтгэл гарган, ажил үйлсээрээ манлайлан ажиллаж байгааг харгалзан үзэж УЗ-н саналын дагуу дараах 11 ажилтаныг 2012 оны банк бус санхүүгийн салбарын шилдэг ажилтанаар шалгаруулан шагналаа.

Холбооны оны шилдэг эдийн засагч

  • Нэткапитал ББСБ-н зээлийн ахлах мэргэжилтэн О.Оюунбилэг

  • Кредит Монгол ББСБ-н төв салбарын зээлийн эдийн засагч Ц.Энхтөр

  • Женерал финанс ББСБ-н эдийн засагч Э.Хүрэлтогоо

Холбооны оны шилдэг менежер

  • Кредит Монгол ББСБ-н 104 дүгээр салбарын захирал Б.Анхтуяа

  • БИД ББСБ-н салбарын захирал Ц.Мөнхсайхан

Холбооны оны шилдэг нягтлан бодогч

  • Транскапитал ББСБ-н нягтлан бодогч М.Баасанхүү

  • Монголын санхүүгийн групп ББСБ-н нягтлан бодогч Д.Жавзанпагма

  • Нэткапитал ББСБ-н ерөнхий нягтлан бодогч М.Одончимэг

Холбооны оны шилдэг теллер-ээр

  • БИД ББСБ-н теллер Г.Мөнхтуяа

  • Кредит Монгол ББСБ-н 104 дүгээр салбарын теллер А.Оюунгэрэл

  • Ньюфонд ББСБ-н зээлийн эдийн засагч М.Лхагва-Эрдэнэ

Монгол улсын бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үндэслэн СЗХорооны дарга Д.Баярсайханыг “Банк бус санхүүгийн салбарын тэргүүний ажилтан №001” тэмдэгээр, СЗХорооны БСГазрын дарга Н.Оюунчимэг, АБТС ББСБ-ын ТУЗ-ын дарга Л.Чимгээ нарыг МҮХАҮТ-ын ХИЙМОРЬ хүндэтгэлийн одонгоор тус тус шагналаа.

 

2012 оны салбарын шилдгээр шалгарсан байгууллага, ажилтан албан хаагчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Мөн шинэ жилдээ идэвхтэй оролцсон МББСБХолбооны гишүүд болон дэмжигч ББСБ, УИХ, СЗХ, БСХС, ЖДҮГ, МҮХАҮТ-ын хамтрагч нартаа ББСБ-ын холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 1-р сарын 04, Баасан гариг, 04:50
 

Гишүүний хэсэг