Удирдах зөвлөлийн анхны хурал амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 03:44

Удирдах зөвлөлийн 2013 оны анхны хурал 2 сарын 26-ны өдөр Кредит Монгол ББСБ-ын байранд амжилттай болж өндөрлөө.

Хурлаар ерөнхийлөгчийг сонгох, Холбооны 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батлах, Гүйцэтгэх захирлын эрх хэмжээ, ажил үүргийг хувиарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн амжилттай шийдвэрлэлээ. Холбооны ерөнхийлөгчийн 3 жилийн үүрэг хугацаа дуусч байгаатай холбогдуулан дахин санал хураалт явуулсан ба үүгээр өмнөх ерөнхийлөгч, БИД ББСБ-ын захирал А.Алтансүх УЗ-ын 100 хувийн саналаар дахин сонгогдлоо. Мөн 2013 оны холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөг календарчилан баталлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 07:39
 

Гишүүний хэсэг