СЗХороотой байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн 2012 оны хэрэгжилтийг дүгнэлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 06:35

2013 оны 02 сарын 28-ны өдөр СЗХ болон Холбооны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2012 онд хийгдсэн ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд СЗХорооны бичил санхүүгийн газрын удирдлагууд болон Холбооны УЗ, ХЗ, Хороон дарга нар оролцож дараах асуудлуудаар ярилцлаа.

 

  1. Холбоо болон СЗХорооны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдсэн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. /2012 оны санамж бичгийн хэрэгжилтийг хавсаргав./
  2. Холбооны зүгээс 2013 онд Хороотой хамтран ажиллах саналыг албан бичгээр хүргүүлж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан ярилцлаа. /СЗХороонд хүргүүлсэн хамтран ажиллах саналыг хавсаргав./

Нэн тэргүүнд дараах 2 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай" хуулийн төслийг эцэслэн боловсруулахад хоёр талаас хамтран Ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах, Төрийн зарим чиг үүргийг холбоонд шилжүүлэх ажлын хүрээнд Холбооноос ББСБ-уудад зориулсан сургалтын төлөвлөгөө болон төсвийг боловсруулж СЗХороогоор төсвийн асуудлыг шийдвэрлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцлоо.

 

 

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (to FRC hamtran ajillah sanal.pdf)Холбоо & СЗХ-той хамтран ажиллах санал 823 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 07:41
 

Гишүүний хэсэг