Банк санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, шинэчлэл, арга, аргачлал сэдэвт хэлэлцүүлэг амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 08:14

Монголын Банкны Холбоо 3 сарын 14-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Хархорин танхимд “Банк санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, шинэчлэл, арга, аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк, Олон улсын Мэргэшсэн эрсдэлийн шинжээчдийн холбоо, Нэткапитал ББСБ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн зорилго нь банк санхүүгийн салбарт баримталж буй эрсдэлийн удирдлагын бодлого, авч буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал болон цаашид баримтлах бодлого, арга хэмжээний талаар асуудлыг хөндөн ярилцах, улмаар нэгдсэн шийдэлд хүрэх явдал байсан. Тус уулзалтад зохион байгуулагч байгууллагуудаас гадна арилжааны банкууд, МББСБХолбооны төлөөлөл, ББСБ-ууд, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

 

Гишүүний хэсэг