"Оюуны эрэлд" эрдэм шинжилгээний хурал
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 08:53

МББСБХолбооны 10 жилийн ойн хүрээнд Экокапитал ББСБ-ын санаачилгаар Улаанбаатар хотын их дээд сургуулиудын дунд оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх зорилгоор “Оюуны эрэлд” эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ зарлаж байна.

Энэхүү хуралд банк санхүү, бичил санхүүгийн зах зээлийн талаар сонирхон судалж, энэхүү зах зээл дээр цаашид урт хугацаанд ажиллах сонирхолтой эдийн засаг, банк санхүү, маркетинг, менежментийн чиглэлээр суралцдаг оюутан залуучуудыг нээлттэй оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хурал 5 үе шаттай явагдана.Үүнд:

I. Үе шат, оюутнууд сэдвээ сонгож, сонгосон сэдвийнхээ хүрээнд илтгэлээ бэлдэнэ.

II. Үе шат, 2013 оны 04 сарын 26-ны 18 цаг хүртэл эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй оюутнууд өөрийн биеэр илтгэлээ Экокапитал ББСБ-ийн байранд авч ирж хэвлэмэл болон MS Word file хэлбэрээр хураалгана.

III. Үе шат, Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс ирсэн илтгэлүүдийг үнэлж өндөр үнэлгээ авсан 15 хүртэлх илтгэлийг дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулна.

IV. Үе шат, Экокапитал ББСБ-ийн төв байранд 2013 оны 5 дүгээр сарын 8-нд 1 хувь бүтэн, 1 хувь хураангуй цаасаар хэлбэрээр хэвлэж мөн 10 минутанд багтаасан Power Point танилцуулгын хамт flash–д бичиж өөрийн биеэр авчирч өгөх ба шалгарсан 15 хүртлэх илтгэлийг МҮХАҮТ-ийн 507 тоот хурлын зааланд илтгэлийн шалгаруулалт явагдана.

V. Үе шат, Дараагийн шатанд шалгарсан 15 хүртлэх илтгэлийг 5-р сарын 10-нд болох ОЭШХ-д илтгэл тавина.

Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулагчаар МҮХАҮТ-ийн дэргэдэх Бичил Санхүүгийн Байгууллагуудын Хөгжлийн Зөвлөл, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо, Экокапитал ББСБ, ивээн тэтгэгчээр Очир Ундраа ОМЗ ББСБ, Монголын Санхүүгийн Групп ББСБ, Хөгжил финанс ББСБ, Мөрөн Интернэшнл ББСБ, Ашид түвшин финанс ББСБ зэрэг байгууллагууд оролцож байна.

Шагналын сан:

1-р байр - 1 илтгэл / 700 000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс /

2-р байр - 1 илтгэл / 500 000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс /

3-р байр - 1 илтгэл / 300 000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс /

Тусгай байр - 1 илтгэл / 50 000 төгрөг өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс / тус тус шалгаруулна.

Шалгарсан илтгэгчдийг болон хуралд амжилттай оролцогчдод ББСБ-д дадлага хийлгэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ажил олгох зэрэг нэмэлт урамшуулал олгоно.

 

Эрдэм шинжилгээний хурлын удирдамжийг дараах цахим хуудаснаас авах боломжтой.

Вэб хуудас

q www.mongolchamber.mn

q www.ecocapital.mn

q www.bbsb.mn

q www.omz.mn

q www.mfg.mn

q www.dfi.mn

 

Сошиал хуудас

q www.facebook.com/ecocapital

q www.facebook.com/mnbfia

q www.facebook.com/mfg nbfi

q www.facebook.com/Очир Ундраа ББСБ

q www.facebook.com/dfi.mn

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-9999 , 9910-0138, 8801-5663, 9651-4554 утаснуудаас лавлана уу.

 

Гишүүний хэсэг