Мэргэжлийн холбоод хамтран уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 10:08

2013 оны 4 сарын 4-ны өдөр Монголын санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Монголын банкны холбоо, ХЗХ-ын холбоо, даатгалын холбоо, ҮЦАЭХолбоо болон манай холбооны төлөөлөл ерөнхийлөгч А.Алтансүх, стратегийн хороон дарга З.Алтанзул, гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс нар оролцлоо.

Өмнөх жилд байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ойрын хугацаанд хууль эрх зүйн орчин, сургалт судалгааны чиглэлээр хамтран зохион байгуулах томоохон ажлуудаа төлөвлөлөө.

Цаашид мэргэжлийн холбоод нь хамтын ажиллагаа эрчимжүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар ярилцсан ба цаашид энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.

 

 

Гишүүний хэсэг