СЗХороотой сургалтын асуудлаар уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 10:15

2013 оны 4 сарын 5-ны өдөр Холбооноос Банк бус санхүүгийн салбарт 2013 онд хийгдэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан СЗХороонд танилцууллаа. Уулзалтанд СЗХорооны ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ, Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг, БСГ-ын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Баянмөнх болон манай холбооны төлөөлөл ерөнхийлөгч А.Алтансүх, сургалтын хороон дарга Б.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс нар оролцлоо. Уг уулзалт нь СЗХороотой байгуулсан санамж бичгийн хүрээнд сургалтын чиг үүргийг холбоонд авах талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон 2 дахь удаагийн уулзалт юм.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Training commitee action plan 2013.pdf)Training commitee action plan 2013.pdf 19 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 10:25
 

Гишүүний хэсэг