Хандивын аянд нэгдэнэ үү.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 09, Мягмар гариг, 02:24

Маркетингийн хорооноос санаачлан бүх гишүүн ББСБ-уудын дэмжлэгтэйгээр нэгдсэн хандивын аян зохион байгуулах саналтай байна. Иймд хорооны гишүүд идэвхтэй оролцож, хамтран ажиллах сонирхолтой ББСБ-ууд санал хүсэлтээ илгээнэ холбоо болон маркетингийн хороонд ирүүлнэ үү.

Хандивын аяны зорилго

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах, амьдрах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ бэлэглэх, 50 сая төгрөгний хандив цуглуулах,
  • ББСБ-ийн талаарх нийгэмд эерэг ойголт, итгэлийг бий болгох,
  • ББСБ-уудын хоорондын хамтын ажиллагааг бататгах, идэвхжүүлэх,

Хандивын зориулалт

Хандиваар цугларсан мөнгөн хөрөнгийг сонсгол хэл ярианы согогтой хүүхдийн 29-р сургууль, тархины саажилттай хүүхдийн 10 цэцэрлэгт тус бүрт хандивлана.

29-р сургуулийн хувьд  тулгамдаж буй асуудал нь одоогийн ашиглаж байгаа номын санг засварлах, тохижуулах, сурагчдыг сонсголын аппаратаар хангах, сургуулийн ойролцоох  замын аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг  бий болгох, мэдээлэл зүйн кабинетийг засаж тохижуулах зэрэг асуудлууд тулгамдаж байна.

10-р цэцэрлэгийн хувьд саажилттай, нуруу нугасны гэмтэлтэй хүүхдүүд байдаг тул нөхөн сэргээх, засах кабинетийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж нуруу нугасны гэмтэлтэй хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээний материалын асуудал ихээхэн тулгамдаж байгаа тул хандивын үйл ажиллагаар цугларсан мөнгийг дээрх зүйлсд зарцуулна.

Хандив зохион байгуулалт

Хандивын 3 үе шаттайгаар зохион байгуулж хандивын үйл ажиллагааны туршид хандивын хайрцаг, мессеж, банкны дансаар хандивын аянг өрнүүлж, хандивын үйл ажиллагааны төгсгөлд хандивын хүлээн авалтыг зохион байгуулж томоохон улс төрч, бизнесменийг хамруулж зохион байгуулна.

Хандивын зардал

Хандив зохион байгуулах нийт зардал нь 14 180 000 төгрөг байна. Зардлын задаргаа дараах байдалтай байна. Үүнд:

- Үндсэн зардал                        5 840 000

- Хүлээн авалтын зардал           5 450 000

- Идэвхжүүлэлтийн зардал        2 890 000

Нийт хандивын аянд 20 гишүүн ББСБ нэгдэж зохион байгуулахад нэг ББСБ-аас дундажаар 709 000 төгрөгний зардал гарна. Хандивын арга хэмжээний явцын үр дүнгээс хамааран хүлээн авалтыг хэрхэн хийх талаар шийдэх бөгөөд хэрэв хүлээн авалт хийхгүй бол нэг ББСБ-д ноогдох зардал 441 000 төгрөг болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99100138 дугаар ЭКОКАПИТАЛ ББСБ-ын маркетингийн менежер О.Бат-Эрдэнэ лавлана уу.

Дэлгэрэнгүй төслийг хавсаргав.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Tusul - Handiv 25 03 13.pdf)Tusul - Handiv 25 03 13.pdf 356 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 09, Мягмар гариг, 02:32
 

Гишүүний хэсэг