ЭКО КЛУБ байгуулагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 15, Даваа гариг, 08:41

Хүүхдийн төлөө амьдрах ухаан сургалтын төв нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ирээдүйд амьдралаа зөв чиглүүлэн авч явахад нь зориулж амьдрах ухааны суурь мэдлэгийг олгох сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Экокапитал ББСБ-ын зүгээс тус төвийн хүүхдүүдэд  хүрээлэн буй орчныг хайрлах, хамгаалах сэтгэлгээг бий болгох зорилгоор Эко клуб байгуулж,

төрөл бүрийн цэцгийн үр, сав, хөрс, бордоо, багаж хэрэгсэл, цэцэг тарихтай холбоотой мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, видео хичээл зэрэг эд материалын тусламж үзүүллээ.

Эко клуб байгуулах үйл ажиллагаанд Хүүхдийн төлөө амьдрах ухаан сургалтын төвийн тэргүүн С.Чулуунбаатар, гүйцэтгэх захирал Т.Эрдэнэцэцэг болон багш ажилчид байлцан мэргэжлийн сургагч багш н.Жаргалтөгс оюутнуудад цэцэг тарих талаар хичээл зааж, 3 төрлийн 50 орчим цэцэг үрслүүлж, практик дадлага хийлээ.

Цаашид тус төвийн оюутнууд цэцэг тарьж ургуулан хүрээлэн буй орчноо цэцэгжүүлэхээс гадна бусдад худалдан нэмэлт орлого олох боломж бүрдлээ гэж ярьж байлаа.

 

Гишүүний хэсэг