Харилцагчийн үйлчилгээ сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 24, Лхагва гариг, 07:25

МББСБХолбоо нь ББСБ-уудын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор 2013 оны сургалтын төлөвлөгөөг боловсруулан, сургалтуудыг зохион байгуулж эхэллээ. Анхны танилцуулах сургалт болох “Харилцагчийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг ББСБ-уудын захирлуудад зориулан 2013 оны 4 сарын 25 өдөр 15.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар боллоо.

Уг сургалтын эхэнд Сургалтын хороон дарга, Летфорекс ББСБ-ын захирал Б.Лхагвасүрэн “Холбооны 2013 оны сургалтын төлөвлөгөө”-г танилцуулах ба “Харилцагчийн үйлчилгээ сэдэвт сургалтыг NDB сургалтын төвийн менежер Г.Мөнхдаваа удирдан явуулна.

Хаяг: Летфорексийн сургалтын танхимд болно. /13 хорооллын автобусны буудлын ард Хаан Даатгал гэсэн бичигтэй 5 давхар байрны 3 давхарт/

Жич: Холбооны 2013 оны сургалтын танилцуулга болон анхны танилцуулах сургалтыг хийх тул та бүхэн цагаасаа хоцролгүй ирж, идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 24, Лхагва гариг, 08:21
 

Гишүүний хэсэг