Шилжин явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 26, Баасан гариг, 09:38

ББСБ-уудын 2013 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд та бүхнийг урьж байна.  Тэмцээн 2013 оны 5 сарын 12-ны Ням гаригт болно. Тэмцээн болох газрыг дахин зарлах ба дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас харна уу.

 

Шилжин явах цомыг эрэгтэй, эмэгтэй багуудын нийт дүнгээр шалгаруулах ба ЦОМ-ын эзэн ББСБ нь ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох юм.

Та бүхэн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болон бусад ивээн тэтгэгчээр оролцох боломжтой. Үүнд:

  • Ерөнхий ивээн тэтгэгч: 1 сая төгрөгөөр ивээн тэтгэх ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулна, мөн ярилцлага өгөх зэрэг давуу талуудтай.
  • Ивээн тэтгэгч: 300,000 төгрөгөөр буюу түүнээс дээш төгрөгөөр ивээн тэтгэх боломжтой ба баннер, аннос дээр өөрийн байгууллагын логог байршуулах зэрэг давуу талуудтай.
Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Сагсны тэмцээний удирдамж 2013.pdf)Сагсны тэмцээний удирдамж 2013.pdf 28 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 26, Баасан гариг, 10:09
 

Гишүүний хэсэг