ББСБ-уудын дунд ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 02:10

ББСБ-уудын 2013 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд болон хамтран ажилладаг СЗХ, МҮХАҮТ-ын нийт 18 баг, 150 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.ББСБ-уудын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн анхны тэмцээний шагналт байруудад дараах ББСБ-ууд орлоо. Эрэгтэй төрөлд I байр Монголын санхүүгийн групп ББСБ,

 

 

II байр Ньюфонд ББСБ, Мобифинанс ББСБ-ын хамтарсан баг, III байр Стандарт финанс ББСБ, Женерал финанс ББСБ, Төв хөгжил ББСБ-ын хамарсан багууд, Эмэгтэй төрөлд I байр МҮХАҮТ, II байр Очир Ундраа ОМЗ ББСБ, III байр СЗХ-ны баг тамирчид тус тус шалгарлаа. Шилжин явах цомын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ шалгарч, ирэх жилийн тэмцээнийг хамтран зохион байгуулах эрхийг гардан авлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу.

https://www.facebook.com/media/set/?set=a.535012743207405.1073741828.408713042504043&type=1

 

Гишүүний хэсэг