ББСБ-ууд Хандивын аянд нэгдлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 02:34

Хандивын аяны зорилго: Тус хандивын аянаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах, амьдрах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ бэлэглэх, 50 сая төгрөгний хандив цуглуулах төдийгүй, ББСБ-ийн талаарх нийгэмд эерэг ойголт, итгэлийг бий болгож, ББСБ-уудын хоорондын хамтын ажиллагааг бататгах, идэвхжүүлэх юм.

Хандивын зориулалт: Зорилтот сегментээр хүн хүндээ тулах цэг болж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өрх толгойлсон эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Амьдрах ухаан” сургалтын төв”-г сонгож, тус төвийн номын болон компьютерийн өрөөг тохижуулж өгөхийг зорилоо.

Аяны хугацаа: 5.15-8.15 ны хооронд 3 сарын хугацаанд явуулахаар тогтлоо.

Хандивын аяныг дэмжигч ББСБ-ууд: Хандивийн аяныг хамтран зохион байгуулахаар АБТС ББСБ, Ашидтүвшин финанс ББСБ, БИД ББСБ, Газар партнерс ББСБ, Газар капитал ББСБ, Говийн цэнхэр Алтай ББСБ, Дархан Өсөх ББСБ, ДЭМ ББСБ, Кловер ББСБ, Лет форекс ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ, Нандин зоос Кредит ББСБ, Си Жи Эм ББСБ, Стандарт финанс ББСБ, Хөгжил финанс ББСБ, Чингис хаан холдинг ББСБ, Экокапитал ББСБ-ууд саналаа өглөө. Хандивын аяны үйл ажиллагааг гардан зохион байгуулахаар Экокапитал ББСБ, Летфорекс ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ-уудыг сонголоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 02:42
 

Гишүүний хэсэг