Хандивын аяны нээлтэнд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 05:57

МББСБХолбооноос бүх гишүүн ББСБ-уудын дэмжлэгтэйгээр Нэгдсэн хандивын аяныг зохион байгуулахаар боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах, амьдрах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ бэлэглэх, ББСБ-ийн талаарх нийгэмд эерэг ойголт, итгэлийг бий болгох, ББСБ-уудын хоорондын хамтын ажиллагааг бататгах, идэвхжүүлэх зорилготой тус хандивын аянд нийгмийн хариуцлагаараа манлайлагч, холбооны гишүүн дараах ББСБ-уудоролцох хүсэлтээ ирүүлээд байна. Үүнд: АБТС ББСБ, Ашидтүвшин финанс ББСБ, БИД ББСБ, Газар партнерс ББСБ, Газар капитал ББСБ, Говийн цэнхэр алтай ББСБ, Дархан өсөх ББСБ, ДЭМ ББСБ, Кловер ББСБ, Летфорекс ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ, Нандин зоос кредит ББСБ, СИ ЖИ ЭМ ББСБ, Стандарт финанс ББСБ, Түмэн эрхэс ББСБ, Хөгжил финанс ББСБ, Чингис хаан холдинг ББСБ, Экокапитал ББСБ-ууд идэвхитэй хамтран ажиллаж байна. Цаашид уг хандивын аянд нэгдэх хүсэлтэй ББСБ-ууд саналаа ирүүлнэ үү.

Хандивын аяны нээлтийг 2013 оны 6 сарын 19-ны өдрийн 11.00 цагаас МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн Их танхимд хийх тул та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу.

Хандивын аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ, МҮХАҮТ, СЗХ, МББСБХолбооны удирдлагууд, Оролцогч ББСБ-ууд, Хүүхдийн төлөө төвийн төлөөллүүд, Амьдрах ухаан сургалтын төвийн хүүхэд багачууд, удирдлагууд болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99100138 дугаар ЭКОКАПИТАЛ ББСБ-ын маркетингийн менежер О.Бат-Эрдэнэ лавлана уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 06:09
 

Гишүүний хэсэг