Дотоод аудитын сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 7-р сарын 03, Лхагва гариг, 03:58

МББСБХолбооноос зохион байгуулж буй ББСБ-уудын нягтлан бодогч, дотоод аудиторуудад зориулсан сургалтыг 2013 оны 7 сарын 04 өдөр 10.00-17.00 цагийн хооронд Летфорекс ББСБ-н сургалтын танхимд явуулахаар боллоо.

Сургалтыг Монголын шилдэг аудитор, Монголын дотоод аудиторуудын институтын ерөнхийлөгч, Бизкон аудит ХХК-н захирал Л.Отгонбаяр удирдан явуулах ба сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар, маш чанартай сургалт явагдана.

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 30.000, гишүүн бус ББСБ бол 60.000 төгрөг /1 хүний төлбөр/. Сургалтын төлбөрийг 7.04-ны дотор МББСБХолбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлсэн байна. /Сургалтын төлбөрт өдрийн хоол болон сургалтын материал болох дотоод аудитын чиглэлийн сургалтын номын үнэ багтсан байгаа/

Сургалтын байр: Летфорекс ББСБ-н сургалтын танхимд, 13-р хорооллын автобусны буудлын урд /замын урд/ Хаан Даатгал гэсэн бичигтэй 5 давхар байрны 3 давхарт

Бүртгүүлэх: Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 8-р сарын 20, Мягмар гариг, 04:28
 

Гишүүний хэсэг