2011 оны TOP ББСБ
PDF
Хэвлэх
И-мэйл

I. Монголын ББСБ-уудын холбооноос шалгаруулдаг ШИЛДЭГ ББСБ-уудад дараах ББСБ-ууд шалгарлаа.

МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах зорилгоор жил бүр Шилдэг ББСБ-г шалгаруулдаг билээ. Уламжлал ёсоор 2011 оны шилдэг ББСБ-ыг шалгаруулахдаа ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулсан болно.

МББСБХолбооны 2011 оны Шилдэг ББСБ-аар "Транскапитал ББСБ" шалгарлаа.

II. Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран шалгаруулдаг 2011 оны ТОП-150 аж ахуйн нэгжид дараах ББСБ-ууд шалгарлаа.

2001 оноос эхлэн уламжлал болгон  явуулж буй уг шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж ТОР-150-д багтах нь нэр хүндийн асуудал болж байгаад тус шалгаруулалтын  ач холбогдол оршиж байна. Уламжлал ёсоор банк санхүүгийн салбарын эдийн засаг бизнесийн хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байгаатай холбоотойгоор ТОП 5 банк, ТОП 10 ББСБ, ТОП-5 даатгалын компанийг шалгаруулж ирлээ. Энэ жилийн шалгаруулалтын  онцлог нь аж ахуйн нэгжүүдийн  компаний нийгмийн хариуцлага, авлигын эсрэг үйл ажиллагаа, компаний засаглал, инноваци, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хйисэн ажил хүрсэн үр дүнг гол шалгуур үзүүлэлтүүд болгосонд оршино.

МҮХАҮТ-ын 2011 оны ТОР 10 ББСБ-аар дараах ББСБ-ууд шалгарлаа. Үүнд:

  1. Кредит Монгол ББСБ
  2. БИД ББСБ
  3. Монголын санхүүгийн групп ББСБ
  4. Очир Ундраа ОМЗ ББСБ
  5. Газар партнерс ББСБ
  6. Нэт капитал ББСБ
  7. Вишнфанд ББСБ
  8. Транскапитал ББСБ
  9. Ньюфонд ББСБ
  10. АБТС ББСБ


 

Гишүүний хэсэг