Гишүүний давуу тал
PDF
Хэвлэх
И-мэйл

Холбооны гишүүн болсноор дараах чиглэлээр хийгдэх бүхий л үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах бүрэн боломжтой. Үүнд:

Стратеги бодлого, хөгжил, эрх зүйн орчины хүрээнд

Холбоо нь банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, бодлого зохицуулалтын шийдвэр гаргах үйл ажиллагаанд салбарын эрх ашгийг төлөөлөн оролцох, банк бус санхүүгийн салбарын болон гишүүдийн үйл ажиллагаанд холбогдолтой аливаа хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл, түүнд оруулах санал өгөх, холбогдох төслийг боловсруулах, гишүүдийн эрх ашгийг илэрхийлсэн зохицуулалтыг эрх зүйн хэм хэмжээнд тусгуулах болон холбогдох хууль тогтоомжийг зохих ёсоор хэрэгжүүлэхийг шаардах зэргээр гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн оролцож, хууль тогтоогч болон зохицуулагчидтай хамтран ажилладаг.

Судалгаа шинжилгээ, маркетингийн ажлын хүрээнд

Холбоо нь гишүүддээ олон улсын болон дотоодын эдийн засаг, банк санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь оновчтой хүргэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тэргүүн туршлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх, санхүүгийн салбарын өнөөгийн болон хэтийн төлөв байдлын талаарх судалгаа тайланг боловсруулан түгээж, холбооны гишүүдийн хооронд үр ашигтай мэдээллийн системийг бүрдүүлж харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийдэг.

Сургалт олон нийтийн арга хэмжээний хүрээнд

Гишүүн ББСБ-уудын боловсон хүчний чадахжуулах, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр сургалт, семинар,давтан сургалтуудыг зохион байгуулах, гадаад дотоодын сургалтын мэдээллээр хангаж, оролцох боломжийг хангах, салбарын үйл ажиллагаатай холбогдолтой болон гишүүдийн өмнө нийтлэгээр тулгамдсан асуудлаар хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах буюу зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох, болон удирдах зөвлөлийн хурал, холбооны ээлжит чуулган зэргийг зохион байгуулж явуулдаг. Мөн гишүүн ББСБ-уудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор төрөл бүрийн тэмцээн уралдаан, хандивын аян, эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай олон нийтийн төрлийн арга хэмжээг зохион байгуулж явуулдаг.

Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх ажлын хүрээнд

Холбоо нь дотоодын төдийгүй олон улсын санхүүгийн байгууллага, адил төрлийн зорилго, үйл ажиллагаатай гадаад орнуудын олон нийтийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг тогтоох, хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь оролцох, нийт гишүүд хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эв нэгдэл, харилцан ойлголцол, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гишүүн байгууллагадаа Холбооны мэдээллийн сувгийг ашиглах, вэб хуудсанд байгууллагын мэдээлэл, логог байршуулах, дотоод мэдээллийн баазад нэвтрэн мэдээлэл авах болон бусад боломжийг олгодог.

 

Гишүүний хэсэг