ББСБ-ын ажилтанууд үйлчилгээний ажилтаны сургалтанд хамрагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 8-р сарын 20, Мягмар гариг, 02:26

Photo: ББСБ-уудын ажилтанууд “Үйлчилгээний ажилтны үйлчилгээ үзүүлэх чадвар ба байгууллагын зохион байгуулалт” сэдэвт сургалтанд амжилттай хамрагдлаа.МББСБХолбооноос ББСБ-ын үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, үйлчилгээний соёлыг хэвшүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар байнгын үйлчлүүлэгчдийн тоогоо өсгөх боломжийг нь нэмэгдүүлэх зорилгоор чанартай сургалтуудыг үе шаттайгаар явуулж эхлээд байна. Эхний сургалтыг “Үйлчилгээний ажилтны үйлчилгээ үзүүлэх чадвар ба байгууллагын зохион байгуулалт” сэдвээр зохион байгуулсан ба 20 гаруй ББСБ-ын ажилтанууд амжилттай хамрагдлаа. Сургалтыг практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар, маш үр дүнтэйгээр зохион байгууллаа.

Сургалтанд оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 8-р сарын 20, Мягмар гариг, 02:36
 

Гишүүний хэсэг