Дотоод аудитын сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 8-р сарын 26, Даваа гариг, 07:50

МББСБХолбооноос зохион байгуулж буй ББСБ-уудын нягтлан бодогч, дотоод аудиторуудад зориулсан сургалтыг 2013 оны 8 сарын 28 өдөр 10.00-17.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 506 тоотод явуулахаар боллоо.

Сургалтыг Монголын дотоод аудитын институтитэй хамтран зохион байгуулж байгаа ба Монголын шилдэг аудитор, Монголын дотоод аудиторуудын институтын ерөнхийлөгч, Бизкон аудит ХХК-н захирал Л.Отгонбаяр удирдан явуулна. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар, маш чанартай сургалт явагдана.

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 50.000, гишүүн бус ББСБ бол 100.000 төгрөг /1 хүний төлбөр/. Сургалтын төлбөрийг 8.25-ны дотор МББСБХолбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлсэн байна. /Сургалтын төлбөрт өдрийн хоол болон сургалтын материал болох дотоод аудитын чиглэлийн сургалтын номын үнэ багтсан байгаа/

Бүртгүүлэх: Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.

ЖИЧ: Уг сургалт нь өмнө 2013.07.04-ны өдөр явагдсан бөгөөд өмнөх сургалтанд хоцорсон хүмүүсийн саналаар дахин явагдаж байгаа.

 

Гишүүний хэсэг