Барьцаа хөрөнгийн лавлагааг цахим хэлбэрээр авах боломжтой.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 9-р сарын 02, Даваа гариг, 05:50

Өнөөдөр буюу 2013.09.02-ны өдөр МББСБХолбооны удирдлагууд УБЕГ-ын тэргүүн дэд дарга Т.Баттулга, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Н.Туяа нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар зээл авч буй иргэд, хуулийн этгээдийн хөрөнгийн товч болон түүхчилсэн лавлагааг цахимаар авах, барьцааны гэрээг хурдан шуурхай, зардал чирэгдэл багатайгаар бүртгүүлж байх болон цаашид УБЕГ-тай хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэлэлцлээ.

Удалгүй хоёр тал “Хамтран ажиллах гэрээ” байгуулахаар тохиролцлоо. Ингэснээр манай холбооны гишүүн ББСБ-ууд –ын уг үйл ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой болох юм.

 

Гишүүний хэсэг