ШШГЕГ-ын лавлагааг цахим хэлбэрээр авах боломжтой.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 9-р сарын 04, Лхагва гариг, 06:30

Өнөөдөр МББСБХолбооны удирдлагууд ШШГЕГ-ын удирдлагатай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ШШГ-ын ажиллагааг хөнгөвчлөх, хугацааг богиносгох болон ШШГЕГ-аас олгож буй лавлагааг цахимаар авах зэрэг асуудлуудын хүрээнд ярилцлаа. Уулзалтын үр дүнд 2 тал “Хамтран ажиллах гэрээ” байгуулахаар тохиролцлоо. Ингэснээр манай холбооны гишүүн ББСБ-ууд өр төлбөртэй эсэх лавлагааг цахим хэлбэрээр авах боломжтой болох юм. ББСБ-уудын ШШГ-ын хэт удааширсан, хүндрэлтэй болсон ажиллагаанууд дээр тус газраас тусгайлан ажиллагаа явуулахаар боллоо.


Иймд та бүхэн ШШГ дээр 9-с дээш сараар үргэлжилж байгаа ХЭРЭГ-ийн мэдээллээ хавсралт дахь загварын дагуу 2013.09.05-ны дотор бэлтгэж явуулна уу. Эхний ээлжинд эдгээр материалууд дээр ШШГЕГ-с тусгайлан ажиллагаа явуулах бөгөөд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар манай холбоонд эргэн тайлагнах зэргээр хамтран ажиллах юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 9-р сарын 10, Мягмар гариг, 02:08
 

Гишүүний хэсэг