Зангиагүй уулзалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 9-р сарын 10, Мягмар гариг, 05:19

Нийт ББСБ болон СЗХорооны хоорон дахь хамтын ажиллагааг сайжруулах, ББСБ-уудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх зорилгоор СЗХороо & МББСБХолбоо & ББСБ-уудын нэгдсэн ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТЫГ 2 дахь жилдээ зохион байгуулахаар боллоо. Уулзалтанд СЗХороо болон МББСБХолбооны удирдлагууд оролцон, “Банк бус санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд дугуй ширээний уулзалт ярилцлагыг өрнүүлэх юм.

Зангиагүй уулзалт: 2013 оны 9 сарын 18-ны өдөр Лхагва гаригт 14.30 цагаас МҮХАҮТанхимын 507 тоотод болно.

Иймд нийт ББСБ-ууд нээлттэй оролцож салбарын тулгамдсан асуудалд дуу хоолойгоо нэгтгэнэ үү.

Жич: Уулзалтанд оролцох ББСБ-ууд Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү.

 

Гишүүний хэсэг