Маркетингийн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 9-р сарын 19, Пүрэв гариг, 07:08

Шинээр байгуулагдсан болон актив хөрөнгийн хэмжээ бага банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд зах зээл дээр танигдаж байр сууриа олох, харилцагчийг татаж үнэнч харилцагчийг бий болгох, зээлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд урган гардаг. Иймд та бүхэнд байнга тулгарч байдаг Шинэ зах зээлд хэрхэн нэвтрэх, Бага зардлаар оновчтой маркетинг хийх?, Маркетингийн орчин үеийн дэвшилтэт аргуудыг хэрхэн ашиглах вэ?, Хэрэглэгчийг татах, үнэнч харилцагчийг бий болгох, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжууд, Үйлчилгээний оновчтой шийдлийг бий болгох зэрэг асуултуудад хариулт авахыг хүсвэл уг сургалтанд хамрагдана уу.

ББСБ-уудын хувьд 80% орчим нь санхүүгийн болон бусад мэргэжилтэй хүмүүс байдаг. Иймд МББСБХ-ны сургалтын хороо, маркетингийн хорооны зүгээс хамтран зохион байгуулж буй сургалтанд идэвхитэй хамрагдсанаар маркетингийн оновчтой суурь мэдлэгийг авч цаашид байгууллагынхаа үйл ажиллагаанд ашиглахад давуу тал болно. Сургалтанд хамрагдсанаар Маркетингийн чиглэлээр олон жилийн дадлага туршлага бүхий шилдэг маркетерүүдийн илтгэлийн сонсон, маркетингтай холбоотой ном сурах бичигтэй танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнийн судалгаа болон шаардлагатай хэвлэл мэдээллийн байгууллагуудын брошур танилцуулгыг авах, дэлхийн шилдэг реклам, сурталчилгаатай танилцах боломж бүрдэх юм.

Сургалт: 2013 оны 10 сарын 02 өдөр 11.00-18.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулагдана.

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 70.000, гишүүн бус ББСБ бол 140.000 төгрөг /1 хүний төлбөрт өдрийн хоол, цай кофе, сургалтын материалны үнэ багтсан/. Сургалтын төлбөрийг 2013.09.30-ны дотор Холбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ үү.

Бүртгүүлэх: Хамгийн эхэнд бүртгүүлсэн 20 оролцогчийг бүртгэх тул та бүхэн яаралтай бүртгүүлээрэй. Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт 9999-8770 болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон бүртгүүлнэ үү. Асуух зүйл байвал эргэн холбогдоорой.

Сургалтын хөтөлбөрийг хавсралтаас авна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Marketing surgalt hutulbur.pdf)Marketing surgalt hutulbur.pdf 22 Kb
 

Гишүүний хэсэг