MW Credit ББСБ
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 10-р сарын 10, Пүрэв гариг, 03:01

Танилцуулга:

MW Credit  ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон  гадаад валютын арилжаа болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх  1/256 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. 

Тус ББСБ-ын толгой компани болох MW  Холдинг нь барилга, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, үнэт цаас хөрөнгийн зах зээл  дээр амжилттай ажиллаж байгаа үндэсний компаниудын нэг юм.

Бид өөрийн компанийн санхүүгийн чадавхи, нөөц бололцоонд тулгуурлан  эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгыг урдаа тавьж, санхүүгийн зах зээл дээр иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн чадварлаг бүтээлч хамт олон байхын тулд хичээн ажиллаж байна.
Манай хамт олон харилцагч бүрт түргэн шуурхай, соёлч боловсон үйлчилгээг хүргэж, харилцагчдынхаа эрх ашгийг хүндэтгэн, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан байнгын хамтын ажиллагааг бусдаас давуу нөхцөлтэйгөөр санал болгоно. Манай санхүүгийн туршлагатай хамт олон таны сэтгэл ханамжид нийцсэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх болно.

Бидний зорилго:

Харилцагчдынхаа ашиг сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тэднийхээ итгэлийг хүлээсэн, Монголын бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч байгууллага болно.

Бидний зорилт:

•    Үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд нийгэмд хариуцлагатай шударга, ёс суртхуунтай үзлийг баримтлана
•    Чадварлаг, мэргэжлийн, нээлттэй бодлого баримтладаг тэргүүний баг байна.
•    Санхүүгийн үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж санхүүгийн чадамж өндөртэй, зах зээлийн шударга өрсөлдөгч, ил тод үйл       ажиллагааг эрхэмлэгч байна.

Бидний давуу тал:

•    Санхүүгийн чадавхи өндөртэй
•    Санхүүгийн зах зээлд ажиллаж байсан чадварлаг удирдлагын багтай
•    Харилцагч та тав тухтай үйлчлүүлэхэд зориулсан орчин
•    Харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан зээлийн уян хатан нөхцөл

WEB: http://www.mwcredit.mn/

Холбоо барих:Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1-рхороо, 12-рхороолол, Залуучуудын өргөн чөлөө 21 тоот, Утас: 70156900 70153100

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 10, Пүрэв гариг, 04:03
 

Гишүүний хэсэг