2013 оны Волейболын аваргууд тодорлоо
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 08:49

ББСБ-уудын 2013 оны Волейболын аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээн энэ сарын 12-ны өдөр Эрэл сургуулийн зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-уудын нийт 12 баг, 100 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. ББСБ-уудын дунд зохион байгуулагдсан Волейболын анхны тэмцээний шагналт байруудад дараах ББСБ-ууд орлоо.

 

2013 ОНЫ АВАРГААР

Эрэгтэй төрөлд
I байр БИД ББСБ
II байр Ньюфонд ББСБ, Мобифинанс ББСБ-ын хамтарсан баг
III байр Вишнфанд ББСБ-ын багууд,
Эмэгтэй төрөлд
I байр Эм Даблви Кредит, Ти энд Ди финанс ББСБ-уудын хамтарсан баг
II байр Илланай ББСБ,
III байр Вишнфанд ББСБ-ын баг тамирчид тус тус шалгарлаа.

Шилжин явах цомын эзнээр БИД ББСБ шалгарч, ирэх жилийн тэмцээнийг хамтран зохион байгуулах эрхийг гардан авлаа.

 

 

Гишүүний хэсэг