Италийн MicroFinanza rating LLC -н сургалт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 10-р сарын 30, Лхагва гариг, 13:11

Монголын ББСБ-уудын Холбооноос гадаад хамтын ажиллагааны хүрээнд Италийн MicroFinanza rating LLC -н “Financial and Social Rating, Evaluation of Microfinance Institution” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2013 оны 10 сарын 23-24 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар Microfinanza rating LLC-н Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, Болдерийн Их сургуулийн багш ноён Aldo Moauro ажилласан бөгөөд сургалтанд Холбооны гишүүн 30 ББСБ-уудын удирдах ажилтанууд хамрагдлаа.

Сургалтаар Дэлхийн бичил санхүүд тавигдаж буй санхүүгийн болон нийгмийн хариуцлагын стандарт, рэйтингийн шаардлагууд, рэйтингийн ач холбогдоол давуу тал болон Дэлхийн бичил санхүүгийн хөгжил, Монголын бичил санхүүгийн орчин болон , нийтлэгээр ББСБ-уудад тулгамдаж буй гаднаас хөрөнгө оруулалт татахад тулгардаг асуудлууд, гадны хөрөнгө оруулагчдын баримталдаг шалгуур, шаардлагуудын талаар маш чухал мэдээллүүдийг авч чадлаа.

 

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 30, Лхагва гариг, 13:34
 

Гишүүний хэсэг