АНУ-д болох Сургалт & Аялалын багынхандаа амжилт хүсье.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 10-р сарын 30, Лхагва гариг, 13:43

Манай Монголын ББСБ-уудын холбооноос гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын бичил санхүүгийн байгууллагуудтай туршлага судлах, шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, туршлагыг ББСБ-ууддаа нэвтрүүлэх зорилгоор гадаад Сургалт & Аялалуудыг зохион байгуулж байгаа билээ.

Уг аялалын 2 дахь ээлж 2013.11.02-09-ны хооронд 7 хоногийн хугацаанд АНУ-ын HafeziCapital LLC-н сургалтанд хамрагдаж Бичил санхүүгийн байгууллагуудтай туршлага солилцох зорилгоор 8 ББСБ-ын удирдлагууд хамрагдахаар боллоо.Уг долоо хоногийн хөтөлбөрт Сургалт болон Бичил санхүүгийн байгууллагуудтай танилцах, туршлага солилцох хөтөлбөрөөс гадна, Вашингтон ДС, Атлантик Сити, Нью йорк Сити гэсэн хотуудаар аялах маршруттай.
Сургалт & Аялалд оролцогчиддоо амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг