Зээлийн эдийн засагчийн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 11-р сарын 11, Даваа гариг, 07:51

ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

МББСБХолбооноос Банк санхүүгийн академитай хамтран ББСБ-ын эдийн засагч нарт зориулсан 3 өдрийн багц сургалтыг 2013 оны 11 сарын 28-30 өдрүүдэд БСА-ын сургалтын танхимд зохион байгуулахаар боллоо. Сургалтаар ББСБ-ын мэргэжилтэн, эдийн засагч нарт олон улсын санхүүгийн салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөлтэй уялдуулан суралцах боломж, практик дадлыг олгоход оршино.

Уг сургалт нь БСА дээр онлайнаар 495,000 төгрөгний төлбөртэйгөөр явагддаг бөгөөд Монголын ББСБ-уудын холбооны хүсэлтээр сургалтын агуулгыг ББСБ-уудад зориулан шинэчилж, сургалтын нийт хугацааг маш сайн богиносгосон байгаа. Мөн төлбөрийн хувьд Гишүүн ББСБ-уудад маш хөнгөлөлттэй үнээр явагдаж байгааг дуулгахад таатай байна.

Сургалтын модуль: Сургалт дараах 3 модультай ба оролцогч нар модулиа сонгон суралцах боломжтой бөгөөд бүх модульд хамрагдсан тохиолдолд МББСБХолбоо болон БСА-ын ББСБ-ын эдийн засагч нарт зориулсан багц сургалтанд хамрагдсан гэсэн сертификат олгогдоно.

Модуль

Хичээлүүд

Өдөр

Үргэлжлэх хугацаа

Сургалтын төлбөр /төгрөг/

Сургагч багш

Модуль 1

Зээлийн үйл ажиллагааны ёс зүй болон залилан

2013-11-28

09:00-18:00

50,000

Б.Золзаяа-Хөгжлийн банк

Модуль 2

Санхүүгийн шинжилгээ, харьцаа үзүүлэлтүүд ба мөнгөн урсгалын шинжилгээ

2013-11-29

09:00-18:00

50,000

М.Мөнхсүрэн-СЭЗДС

Модуль 3

Зээл олгох явц, зээлийн хяналт, зээлийн нөхцөл өөрчлөх

2013-11-30

09:00-18:00

50,000

Б.Энхбат - ХХБ

Сургалтын төлбөр: Гишүүн ББСБ бол 1 модуль нь 50,000 төгрөг, багцаараа 150,000 төгрөг. Гишүүн бус ББСБ бол 1 модуль сургалт 100,000 төгрөг, багцаараа 300,000 төгрөг. 1 хүний төлбөрт өдрийн хоол, 2 удаагийн цай кофе, сертификатны үнэ багтсан. Сургалтын ерөнхий агуулга болон сургагч багш нарын танилцуулгыг хүргүүлж байна.

Сургалтын төлбөрийг 2013.11.20-ны дотор МББСБХолбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ үү.

Бүртгүүлэх: Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт 9999-8770 болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (NBFI_orgsheetcontent.pdf)NBFI_orgsheetcontent.pdf 68 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 11, Даваа гариг, 08:09
 

Гишүүний хэсэг