Шагналын материал хүлээн авч эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 11-р сарын 18, Даваа гариг, 04:50

Манай Холбооноос шинэ жилийн арга хэмжээг тохиогдуулан гишүүн ББСБ-уудынхаа Монгол улсын банк санхүүгийн салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж МББСБХолбооны н 2013 оны Банк бус санхүүгийн салбарын шилдэг ББСБ болон ажилтануудыг шагнан урамшуулахаар боллоо. Шагналын журмыг хавсралт файлаар хүргүүллээ.


 

Тухайн шагналд тодорхойлолт ирүүлж буй байгууллага, ажилтны  эрхэлсэн ажлын ололт амжилт гаргасан, олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон байдал (холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байдал), тухайн байгууллагын нийгмийн хариуцлага зэрэг, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ тухайн салбарт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан үзэх зарчмыг баримтална.

Дээрх Шагналын журмыг хангаж байгаа байгууллага болон ажилтнуудын мэдээллийг 2013.12.01-ны дотор БИД ББСБ-н байран дээр авчирж өгнө үү. Ирсэн материалыг Холбооны удирдах зөвлөлийн хурлаар холбооны шагналын журмын дагуу шалгаруулах болно.

МББСБХолбооны шагналд нэр дэвшиж буй ББСБ, ажилтан тус бүрд шагналын журманд заагдсан бүрдүүлэх материалаас гадна байгууллагын болон ажил байдлын тодорхойлолтыг дэлгэрэнгүй хавсаргана уу.

Хаяг: БИД ББСБ нь ЧД, Бага тойруу 4-р хороо, 13-1 байр, хуучнаар Ус цаг уур, орчины хүрээлэнгийн чанх ард, 9999 8770 утсаар холбогдоно уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 21, Пүрэв гариг, 08:45
 

Гишүүний хэсэг