2013 оны салбарын шилдгүүд тодорлоо
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 12-р сарын 25, Лхагва гариг, 08:42

Цэнгүүнд Холбооны гишүүн 50 орчим ББСБ-н төлөөлөгчид, үе үеийн гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар СЗХ-ны дарга Д.Баярсайхан, СЗХ-ны дэд дарга Г.Хэрлэн, СЗХ-ны БСГ-ын дарга Н.Оюунчимэг, СЗХ-ны гишүүн КЗҮЗ-ын дарга Г.Ганбаяр, СЗХ-ны төлөөлөгчид, МҮХАҮТ-ын Ч.Нэргүй, БСХС-н гүйцэтгэх захирал Д.Баярсайхан болон холбооны удирдлагууд оролцож холбооны үйл ажиллагаа, банк бус санхүүгийн салбарынхаа ололт амжилтын талаар тайлагналаа.

 

Цэнгүүний үеэр Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн, Шуранхай хамтлагын дуучин Үүрийнтуяа, Мотив хамтлаг, Улаан сарнай хамтлаг, Шөнийн галт тэрэг хамтлаг, СТА дуучин Мөнхбат, Ума Гума хамтлаг зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирж мэндчилээ дэвшүүллээ.

 

МББСБХолбооны шагналын журмыг үндэслэн 2013 оны 12 сарын 10-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу банк бус санхүүгийн салбарын шилдгүүдээ шалгаруулсныг дуулгахад таатай байна. 2013 оны салбарын шилдэг байгууллагууд болон шилдэг ажилтаны шалгаруулалтанд нийт 70 орчим материал ирүүлснээс Улс орны нийгмийн сайн сайхны төлөө шинэ санал санаачлага дэвшүүлж, идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа өндрөөр биелүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, МББСБХолбооны үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гарган бусдыгаа манлайлан амжилттай ажилласан зэргийг үнэлж дараах байгууллага, ажилтануудыг 2013 оны шилдэгээр шалгарууллаа.

А. 2013 ОНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР:

Оны шилдгийн шилдэг байгууллагаар - БИД ББСБ

Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар – Транскапитал ББСБ

Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар – Монголын санхүүгийн групп ББСБ

Оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар – Газар партнерс ББСБ

Б. 2013 ОНЫ БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР:

Холбооны оны шилдэг менежерээр:

    • БИД ББСБ-н салбарын захирал А.Мягмаррагчаа
    • Монголын санхүүгийн групп ББСБ-ын салбарын эрхлэгч Х.Отгонсүрэн

Холбооны оны шилдэг эдийн засагчаар:

    • Алаг уул ган ББСБ-ын зээлийн эдийн засагч В.Ундармаа
    • Транскапитал ББСБ-ын зээлийн эдийн засагч О.Наранбаатар
    • Монголын санхүүгийн групп ББСБ-ын зээлийн эдийн засагч Э.Амарболд

Холбооны оны шилдэг нягтлан бодогчоор:

    • Транскапитал ББСБ-ын нягтлан бодогч Д.Алтантуяа
    • БИД ББСБ-ын нягтлан бодогч А.Баяржаргал
    • Летфорекс ББСБ-ын нягтлан бодогч Ж.Мөнхбаяр

Холбооны оны шилдэг теллерээр:

    • Газар капитал ББСБ-ын нягтлан бодогч Г.Болортуяа
    • Нэткапитал ББСБ-ын теллер Э.Хонгорзул
    • БИД ББСБ-ын теллер П.Хишигмаа нар тус тус шалгарлаа.

В. Монгол улсын банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үндэслэн СЗХорооны БСГазрын дарга Н.Оюунчимэг, БСХСангийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ч.Нэргүй нарыг “Банк бус санхүүгийн салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр, МББСБХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Траскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзулыг МҮХАҮТ-ын ХИЙМОРЬ хүндэтгэлийн одонгоор, Газар партнерс ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэлийг “Enterprenuer spirit” тэмдэгээр, Төв хөгжил ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Гэрэлмааг “Greenpreneur” тэмдэгээр тус тус шагналаа.

2013 оны салбарын шилдгээр шалгарсан байгууллага, ажилтан албан хаагчиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 12-р сарын 25, Лхагва гариг, 08:52
 

Гишүүний хэсэг