I. Монголын ББСБ-уудын холбооноос шалгаруулдаг ШИЛДЭГ ББСБ-уудад дараах ББСБ-ууд шалгарлаа.
МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах зорилгоор жил бүр Шилдэг ББСБ-г шалгаруулдаг билээ. 2013 оны хувьд шилдэг ББСБ-уудыг шалгаруулахдаа Банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган, онцгой хувь нэмэр оруулсан зэрэг болон тухайн ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, харилцагчийн тооны өсөлт, ажлын байрны нэмэгдүүлэлт, салбар нэгжийн өсөлт, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэргийг түлхүү авч үзсэн нь онцлог юм.
МББСБХолбооны 2013 оны шилдгээр дараах ББСБ-ууд шалгарлаа.
II. Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран шалгаруулдаг 2013 оны ТОП-150 аж ахуйн нэгжид дараах ББСБ-ууд шалгарлаа.
2001 оноос эхлэн уламжлал болгон явуулж буй уг шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж ТОР-150-д багтах нь нэр хүндийн асуудал болж байгаад тус шалгаруулалтын ач холбогдол оршиж байна. Уламжлал ёсоор банк санхүүгийн салбарын эдийн засаг бизнесийн хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байгаатай холбоотойгоор ТОП 5 банк, ТОП 10 ББСБ, ТОП-5 даатгалын компанийг шалгаруулж ирлээ. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь аж ахуйн нэгжүүдийн компаний нийгмийн хариуцлага, авлигын эсрэг үйл ажиллагаа, компаний засаглал, инноваци, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хйисэн ажил хүрсэн үр дүнг гол шалгуур үзүүлэлтүүд болгосонд оршино.
МҮХАҮТ-ын 2013 оны ТОР 10 ББСБ-аар дараах ББСБ-ууд шалгарлаа. Үүнд: