Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 09:10

Манай Холбооноос МҮХАҮТ-тай хамтран Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ББСБ-ын компанийн засаглалыг хөгжүүлэх, компанийн засаглалын ойлголтыг системтэй хүргэх, компанийн сайн засаглалыг хэвшүүлэхэд тодорхой мэдлэг олгох, практикт гардаг нийтлэг алдааг засаглалын сайн жишээн дээр тайлбарлан ойлгуулах зорилгоор тус сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулахаар боллоо. Мөн “Компанийн тухай хуулийн (2011/10/06-шинэчилсэн найруулга) 75.8-д заасны дагуу ТУЗ-ийн гишүүн болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэсэн заалтын хүрээнд гишүүн ББСБ-уудаа бүрэн хамруулахыг зорин ажиллаж байгаа билээ.

Зорилтот бүлэг: Тус сургалтанд ББСБ-ын ТУЗ-ийн гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг хуулийн этгээдээс илгээсэн ажилтан, гүйцэтгэх удирдлага, хариуцлагатай ажилтан, хувь хүмүүс хамрагдах боломжтой. Сургалтанд зөвхөн ББСБ-ын төлөөлөл хамрагдах тул сургалтын төлөвлөгөө илүү банк санхүү, ББСалбарт чиглэгдэн явагдахаараа онцлогтой.

Сургалтын хугацаа: Сургалтын хөтөлбөр нийт 14 сэдвээс бүрдэх бөгөөд 2 өдөр үргэлжилнэ. Сургалт 2014 оны 2 сарын 27-28 өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 507 тоотод явагдана.

Төлбөр: Сургалтын төлбөр нэг хүний 300,000 төгрөг

Бүртгүүлэх: Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт дараах хүснэстийн дагуу бөглөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. болон 9999-8770 утсаар бүртгүүлнэ үү.

 

 

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Sedev.pdf)Sedev.pdf 20 Kb
 

Гишүүний хэсэг