УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 08:19

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл МББСБХолбооны удирдлагуудыг өнгөрөгч баасан гарагт буюу 2014 оны 2 дүгээр сарын 07-ны өдөр МҮХАҮТ-ын байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон МҮХАҮТ-ын нэгдсэн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Нэргүй болон МББСБХолбооны Ерөнхийлөгч А.Алтансүх, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал нар оролцлоо.

Уг уулзалтаар бизнес эрхлэхтэй холбогдон тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, нэн ялангуяа хууль эрх зүйн чиглэлээр зайлшгүй хийвэл зохих өөрчлөлт шинэчлэлүүд, бизнесийн орчныг сайжруулах, төрөөс бизнест оролцох оролцоо, зохицуулалтыг хязгаарлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, мөнгө сангийн бодлого зэрэг нэн тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үр дүнд эдгээр асуудлуудаа шийдвэрлүүлэх талаар тодорхой, бодит, ажил хэрэгч санал, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо.

 

 

Гишүүний хэсэг