Санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэлээ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 2-р сарын 24, Даваа гариг, 05:05

СЗХороо болон Холбооны хооронд 2012.03.02-ны өдөр байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ын хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг 2014.02.18-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд СЗХорооны Бичил санхүүгийн газар, Бодлого төлөвлөлтийн газрын удирдлагууд болон Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд оролцож санамж бичгийн хүрээнд 2012, 2013 онуудад хийгдсэн ажлууд тэр дундаа хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эерэг дэвшилтэт ололтууд болон дутуу орхигдсон ажлуудаа нэгтгэн тайлагнаж, санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэлээ.

Санамж бичгийн зорилтын хүрээнд салбарын тогтвортой хөгжлийг хангах болоод салбарын Монгол улсад оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлд маш үр дүнтэй ажлууд хийгдэж бодит ахиц гарсныг дуулгахад таатай байна.

Тухайлбал банк бус санхүүгийн салбартай холбоотой хууль дүрмийн шинэчлэлтүүд хийгдсэн, шинэ хуулийн төслөө хамтран боловсруулсан, шилдэг ажилчдаа шагнаж урамшуулсан, сургалтын санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж чадсан, үүгээрээ дамжуулаад банк бус санхүүгийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах нэгдсэн сургалтууд маш системтэйгээр тогтмол явагдаж эхэлсэн, төр болон төрийн бус байгууллагын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан зэрэг олон ажлуудыг дурьдаж болохоор байна.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид санамж бичгээ хэрхэн шинэчлэн байгуулах, үүгээрээ дамжуулаад 2014 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, салбарын хөгжлийн бодлого, стратегийн чиглэлд хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо.

Санамж бичгийн биелэлтийг хавсралт файлаас дэлгэрэнгүй харна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (FRC&NBFI_MOU_2012-2013_0210.pdf)FRC&NBFI_MOU_2012-2013_0210.pdf 94 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 01, Ням гариг, 09:48
 

Гишүүний хэсэг