АНУ-д болох сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 06, Пүрэв гариг, 05:04

АНУ-ын санхүүгийн салбартай танилцах, туршлага солилцох хөтөлбөрт урьж байна.

Монголын ББСБ-уудын Холбооны сургалт болон гадаад хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Hafezicapital LLC байгууллагатай хамтран “Банк бус санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлага” сэдэвт танилцах, туршлага солилцох сургалт аялалыг 2013 онд 2 удаа амжилттай зохион байгуулсан билээ. Уг сургалт аялалд дахин хамрагдахаар ББСБ-ууд хүсэлтээ ирүүлж байгаа тул уг сургалтыг 3 дахь удаагаа дахин зохион байгуулах гэж байна.

Сургалт: 2014 оны 3 сарын 15-22 хооронд 7 хоногийн турш АНУ-д болно. 7 хоногийн хөтөлбөрт 2 хоногийн сургалт, 5 хоногийн аялалын хөтөлбөр багтсан байгаа.

Сургалтын төлбөр: Нэг хүний 3,500 $ + Онгоцны тийз нэмэгдэнэ. / 3,500$-т: сургалтын материал, визний хураамж, хоол, зочид буудал, хотуудаар аялах аялалын зардал, орчуулагчийн төлбөр багтсан/

Уг хөтөлбөр нь сургалтаас гадна Washington DC-Atlantic City-New-York City хотуудаар 5 хоног аялах аялалын маршруттай. Сургалт болон аялалын бүх арга хэмжээ бүрэн орчуулгатай явагдах тул сонирхсон хүмүүс яаралтай бүртгүүлнэ үү. Бүртгэлийн тоо хязгаартай тул та яараарай. Бүртгэлийг 9999-8770 утсаар авч байна, бүртгэлийн тоо хязгаартай тул та бүхэн яараарай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 06, Пүрэв гариг, 05:07
 

Гишүүний хэсэг