МББСБХолбоо СЗХороотой санамж бичгээ шинэчлэн байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 17, Даваа гариг, 10:12

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй үр нөлөөг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор анх 2010 оноос эхлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан өнөөдрийг хүртэл хугацаанд жил бүр санамж бичгийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтээ тооцон ажилласаар ирсэн.


Бид 2013 оныг дуустал хугацаанд талуудын хийж гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх, шийдвэрлэвэл зохих асуудлаа хэлэлцэн тохирсны үр дүнд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр санамж бичгээ шинэчлэн байгууллаа. Энэ жилээс санамж бичгээ хугацаагүйгээр байгуулан байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд талууд жил бүр ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавин ажиллахаар боллоо.

 

Энэхүү санамж бичгийг шинэчлэн байгуулснаар төрийн бодлоготой уялдуулан салбарын хөгжил, дэвшил, тогтвортой байдлыг дэмжсэн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх,төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын харилцааны зохистой хэм хэмжээнд үндэслэн бүтээлчээр харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, салбарын тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгэмд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой юм.

Санамж бичиг болон Санамж бичгийн хүрээнд 2014 онд хийх ажлын төлөвлөгөөг хавсаргав.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (FRCNBFIA_MOU_2014_140312.pdf)FRCNBFIA_MOU_2014_140312.pdf 42 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:46
 

Гишүүний хэсэг