Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журманд өөрчлөлт орууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:15

СЗХ-ны 2013.12.18-ны өдрийн 531 дүгээр тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д “Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн багцын 5 хувиас хэтрэхгүй байна” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтэй холбогдуулан Холбооноос холбогдох судалгааг хийж, СЗХ-нд саналаа хүргүүлж, СЗХ-ын удирдлагуудтай 3 удаагийн уулзалт зохион байгуулж ажиллалаа. Уулзалтын үр дүнд СЗХ-ны БСГ, бодлого төлөвлөлтийн хэлтэс, МББСБХолбооны УЗ, ХЗ-ийн гишүүдийн хамтарсан ажлын хэсэг 2 удаа хуралдсаны үндсэн дээр хорооны хуралд санал боловсруулан оруулж, 2014.02.26-ны өдрийн СЗХ-ны хорооны хурлын шийдвэрээр уг заалтыг хүчингүй болгосныг дуулгахад таатай байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:18
 

Гишүүний хэсэг