"Нийслэлийн Бичил Бизнес"-ийг дэмжих хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:19

2014.02.26-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн хэлтсээс “Нийслэлийн бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн төслийг танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн яамны төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл, Адра монгол олон улсын байгууллага, Дэлхийн банкны төлөөлөл, Банк, ББСБ, ХЗХ-дын төлөөлөл, хөдөлмөрийн хэлтсийн төлөөлөл, МББСБХолбооны төлөөллүүд нар оролцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ыг танилцуулсан ба Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх Бичил бизнесийг дэмжих сангын зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх саналаа танилцууллаа. Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. НИТХ-аар батлагдсан нийслэлийн "2013-2016 оны нийгэм эдийн засгийн зорилт"-д энэ асуудал тусгагдсан бөгөөд “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн үеэр  нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс авсан санал асуулгад иргэдийн дийлэнх нь бичил бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газраас явуулсан судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байна. Тодруулбал зээлийн хугацаа 18 сар, зээлийн хүү жилийн 5-8 хувь байна гэж үзэж байгаа юм. Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдах юм. Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын төсөлд зээлийн хэмжээг одоогоор таван сая төгрөг гэж тогтоожээ.

 

Гишүүний хэсэг