Бичил санхүүгийн хөгжлийн сангын удирдлагатай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:26

МББСБХолбооны удирдлагууд 2014 оны 3 сарын 5-ны өдөр Монгол банкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн сан/MDF/-ын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд БСХС-ын гүйцэтгэх захирал н.Баярсайхан, Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, стратегийн хороон дарга З.Алтанзул, гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс, БСХС-ын холбогдох мэргэжилтэнүүд байлцлаа. Уулзалтаар Дэлхийн банкны дэргэдэх тогтвортой амжиргаа төслийн зээлийг дамжуулан зээлдүүлэх ББСБ-уудын тоог өсгөх, ББСБ-уудын зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг багасгах зэрэг боломжуудыг эрэлхийлэх мөн ББСБ-уудад тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, цаашид Холбоо & Сан хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Мөн БСХСан нь дамжуулан зээлдүүлэх тендер зарлахгүйгээр ББСБ-уудын хүсэлтийг тогтмол авч байгааг дуулгахад таатай байна.

 

Гишүүний хэсэг