СЗХ & МББСБХолбооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:30

СЗХ-ноос МУ-ын бичил санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөлд нийцсэн, салбарын холбогдох хууль тогтоомж, журамд түгээмэл хэрэглэгддэг мэргэжлийн үг хэллэгийг нэг стандартаар хэрэглэж занших ач холбогдол бүхий бичил санхүүгийн салбарын нэр томьёоны тайлбар толь хийх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг СЗХ болон Холбооны 3, 3 хүний төлөөллөөс бүрдэх ба ажлын хэсгийн гишүүд зохион байгуулалт, ажлын хувиараа хамтран хэлэлцэхээр төлөвлөж байна. Ажлын хэсэгт МББСБХолбооноос Стратеги бодлогын хороон дарга З.Алтанзул, Маркетингийн хороон дарга Б.Ганцэцэг, Гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс нар оролцохоор боллоо.

Иймд ажлын хэсгийн гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг