Бичил санхүүгийн төвийн 17 дахь уулзалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 03:39

Microfinance center буюу Бичил санхүүгийн төвийн /MFC/ 17 дахь уулзалт 2014 оны 5 сарын 27-28 ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдахаар болжээ.

МББСБХолбоо нь Бичил санхүүгийн төвийн албан ёсны гишүүн бөгөөд уг гишүүнчлэлийнхээ дагуу гишүүн ББСБ-уудаа олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй үнээр хамруулах, техникийн болон санхүүгийн дэмжлэг, мэдээлэл, арга зүйн туслалцаа авах, хөрөнгө оруулагч байгууллагуудтай холбоо, харилцаа тогтоох улмаар санхүүжилт босгох боломжуудыг эрэлхийлэн ажилладаг.

Уулзалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд Холбоогоор дамжуулан групп үүсгэж бүртгүүлсэн тохиолдолд хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгүүлэх боломжтой байдаг. Бидний тооцоолсноор онгоцны нислэгийн хувиараас шалгаалан 2014.05.24-30ны хооронд Истанбулд байхаар төлөвтэй байна. Мөн 1 оролцогчийн зардал ирж очих онгоцны тийз, 6 хоногийн буудлын төлбөр, семинарын бүртгэлийн хураамж зэргийг оролцуулаад 3 сая төгрөг болохоор байна.

Иймд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2014.03.21-ны дотор бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхдээ хавсралтанд байгаа PERSONAL DATA-г бөглөөд, гадаад паспортны хуулбарын хамт явуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mfc2014.com/ хаягаар орж авна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Personal data.pdf)Personal data.pdf 38 Kb
 

Гишүүний хэсэг