Оюунлаг залуус Монголын ирээдүй хандивын аяны хүрээнд Амьдрах ухаан сургалтын төв иж бүрэн компьютерийн өрөө тохижуулж өглөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 01, Мягмар гариг, 09:39

МББСБХолбоо болон гишүүн ББСБ-уудын дэмжлэгтэйгээр “Оюунлаг залуус Монголын ирээдүй” хандивын аяныг 9 сарын хугацаанд амжилттай өрнүүлж 2014.03.28-ны Баасан гаригт Хандиваа хүлээлгэн өглөө. Хандивын аянд оролцогч ББСБ-уудын ажилтан албан хаагчид, харилцагчдын дэмжлэгтэйгээр цугласан хандиваар Хүүхдийн төлөө – Амьдрах ухаан сургалтын төвд иж бүрэн компьютерийн тэнхимийг тохижуулж өглөө.

Уг компьютерийн тэнхимийн нь тус төвөөр үйлчлүүлж буй хагас болон бүтэн өнчин, амьдралын боломж тааруу хүүхдүүдэд компьютерийн мэдлэгтэй болоход тус дэм болно гэж найдаж байна.

Зөвхөн нэг удаагийн хандиваар зогсохгүй цаашид Амьдрах ухаан сургалтын төвийн багш , ажилчид , хүүхэд багачуудад “Санхүүгийн боловсрол олгох” сургалтуудыг ББСБ-уудтайгаа хамтран зохион байгуулах, Дүүргийн иргэдэд зориулагдсан Санхүүгийн боловсролын сургалтуудыг хамтран зохион байгуулж байхаар боллоо.

Хандивын аянд идэвхитэй оролцсон ББСБ-ууддаа талархсанаа илэрхийлье.

ОЮУНЛАГ ЗАЛУУС МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

 

Гишүүний хэсэг