МББСБХолбоо Монгол банкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 01, Мягмар гариг, 09:51

2014 оны 3 сарын 31ны өдөр БСХС болон МББСБХолбоо хооронд ББСБ-уудын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, иргэдэд тогтвортой бичил санхүүгийн үйлчилгээг хүргэх ажлыг эрчимжүүлэх, бичил санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар банк бус санхүүгийн салбарын Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй үр нөлөөг дээшлүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хууль эрхзүйн орчиныг боловсронгуй болгох, бичил санхүүгийн үйлчилгээний тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулан хамтран ажиллах, ОУ-ын бичил санхүүгийн туршлага, менежментийг холбооны гишүүдэд нэвтрүүлэх, харилцан үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх, бичил зээлдэгчдийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах юм.

Санамж бичгийг 1 жилийн хугацаатай байгуулсан ба 1 жилийн дараа үр дүнгээ хэлэлцэхээр тогтлоо.

Санамж бичгийг хавсаргав.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (MOU_MDF_MNBFIA_2014.03.31.pdf)MOU_MDF_MNBFIA_2014.03.31.pdf 20 Kb
 

Гишүүний хэсэг