Үйлчилгээний ажилтаны сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 04, Баасан гариг, 04:21

МББСБХолбооноос зохион байгуулж буй ББСБ-уудын үйлчилгээний ажилтанууд, зээлийн эдийн засагч нарт зориулсан сургалтыг 2014 оны 4 сарын 8-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар боллоо.

Сургалт нь ББСБ-ын үйлчилгээний ажилтаны заавал эзэмших техникүүд /ажилтаны биеэ авч явах байдал, хувцаслалт, зан харилцаа/, Харилцагчийн үйлчилгээний чиг хандлага, харилцагчийг урих удирдах, уях аргууд, эргэх холбоо зэрэг сэдвийн хүрээнд Lady төвийн маркетингийн албаны дарга, сургагч багш П.Эрдэнэтулгатай хамтран зохион байгуулахаар боллоо. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, сонирхолтой байдлаар харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.

Сургалтын модуль:

Д/д

Сургалтын агуулга

Цаг

Сургагч багш

1

Service basic law - Үйлчилгээний ажилтаны заавал эзэмших техник

10.00-11.30

LADY төвийн

маркетингийн албаны

дарга П.Эрдэнэтулга

2

Customer service trends -Харилцагчийн үйлчилгээний чиг хандлага

11.30-13.00

3

Үдийн цайны завсарлага

13.00-14.00

4

Монголчууд яагаад бөхөлздөггүй вэ? Хэрэглэгчийг урих, удирдах, уях аргууд

14.00-15.30

5

Худалдан авалтын дараах борлуулалт, эргэх холбоо

15.30-17.00

Сургалтын төлбөр: гишүүн ББСБ бол 20.000, гишүүн бус ББСБ бол 60.000 төгрөг /1 хүний төлбөрт өдрийн хоолны зардлыг л авч байгааг анхаарна уу. Сургагч багшийн төлбөр, байрны түрээс, цай кофены зардал болон бусад холбогдох бүх зардлыг Холбоо дааж байгааг дуулгахад таатай байна./ Сургалтын төлбөрийг 2014.04.05-ны дотор Холбооны Худалдаа хөгжил банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ үү.

Бүртгүүлэх: Оролцогчийн овог нэр, байгууллага, албан тушаал, цахим хаяг болон холбоо барих утасны дугаарын хамт 9999-8770 болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдон 2014.04.05-ны дотор бүртгүүлнэ үү. Асуух зүйл байвал эргэн холбогдоорой.

 

Гишүүний хэсэг