Үйлчилгээний ажилтаны сургалт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 14, Даваа гариг, 07:24

МББСБХолбооноос ББСБ-уудын үйлчилгээний ажилтанууд, зээлийн эдийн засагч нарт зориулсан “Харилцагчийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2014 оны 4 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг ББСБ-ын үйлчилгээний ажилтаны заавал эзэмших техникүүд /ажилтаны биеэ авч явах байдал, хувцаслалт, зан харилцаа/, харилцагчийн үйлчилгээний чиг хандлага, харилцагчийг урих удирдах, уях аргууд, эргэх холбоо зэрэг сэдвийн хүрээнд Lady төвийн маркетингийн албаны дарга, сургагч багш П.Эрдэнэтулгатай хамтран шинэлэг байдлаар, сонирхолтой, үр дүнтэй, чанартай сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтанд холбооны гишүүн болон гишүүн бус 50 ББСБ-ын зээлийн эдийн засагч, теллерүүд хамрагдлаа.

Сургалтанд оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 14, Даваа гариг, 07:44
 

Гишүүний хэсэг